Loading...

2008-05-13

Ubuntu

Ааль 7 оноос хойш салхи оруулаагүй хөөрхий блог дээрээ ингэж нэг ганц бичлэг нэмдийн байж. Өмнөх бичлэгийг оруулсанаас хойш Ubuntu хэрэглэдэг болсым. Ө.х 12 сараас хойш Windows XP баяртай болдым байна.

Gutsy Gibbon буюу Ubuntu 7.10 (7 оны 10 сард гарсан хувилбар гэсэн утга илэрхийлж байдаг юм билээ) – ыг ашиглаад үзсэн чинь дажгүй санагдаад ЧИГЭЭРЭЭ Linux-чин болчихвоо хө.

Windows ашиглахгүй амьдарч болдым байна.
Вирус ядаргаатуулахгүй, кракед програм хайж давхихгүй, зүгээээр л “суужийж” болдым байна.

Ямарч асуудалгүй шилждэг үү гэвэл бас худлаам байна. Угийн “төрсөн” цагаасаа Windows-оор явсан болохоор Linux-т учир начир нь олдохгүй зүйл хэд гуруу гардым байна. Windows-ын хайрцган дотор сэтгээд сурцан байдым байна. Сонирхолтой, мэдэхгүй зүйлүүд, бэрхшээлүүд тулгарч гайхширах үе олон байдым байна.

Windows-той харьцуулахад илүү гарах онцлогуудаас:

Суулгахад бол хэн ч чадчихаар амархан юм билээ. Гэхдээ тэрийг нь ойлгохын тулд windows суулгадаг аргаас жоохон өөр гэдгийг мэдэх ёстой. Тодруулбал ганц CD -ээр бүх хэрэгтэй програмууд болон үйлдлийн систем нь тэр чигээрээ суудаг. Windows XP бол ганц CD-тэй мөртлөө Office нь л гэхэд тусдаа олон CD байдаг шүү дээ.Олон талаар Windows зарчмаас ондоо илүү энгийн гоё шийдэлтэй тул та хэрэглээд үзвэл янзтай шүү.

Үгүй тэгээд ганц CD юм бол цаашид хэрэг болох програмуудаа яаж олох болж байнаа гэж та асуух байх л даа. Ubuntu-ын бас нэг давуу тал бол интернэтээр update install хийх боломж юм. Дэлхийн хаа сайгүй танд хэрэгтэй програмыг шууд тэндээс нь суулгаж болохоор агуулахууд байдаг бөгөөд та өөрийн үйлдлийн систем дах хаягууд (/etc/apt/sources.list) дээр тэдгээрийн хаягийг нэмээд terminal дээрээс зохих командыг (sudo apt-get install rar) өгсөнөөр шууд програм таны PC дээр ажиллахад бэлэн болно.

Гэхдээ энд зарим нэг програмыг Visual цонхон дээрээс суулгах хэрэгтэй болдогыг сануулая. (Applications->Add/Remove program), (System->Administration->Synaptic Package Manager) г.м

Хурд. Энэ тал дээр би үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Eclipse ачаалаад Tomcat асаачихаар хуучин бол гацаж бөглөрөөд л мөлхөж гардаг байсан. Шилжсэнээс хойш Програмаа өдөржин deploy хийгээд суудаг мань мэтийн цаг ашиглалт үнэхээр сайжраад ирдийн байгаа биддээ. Энэ ч Ubuntu гэхээсээ Linux-ын давуу тал байх л дөө. Цэгцтэй ашиглаад явдаг хүмүүст XP ч гэсэн хурдан л даа. Гэхдээ л Java development хийхэд Linux хавьгүй хурдан.

Гоё. Vista – г суулгаж үзсэн, чамин санагдсан гэхдээ Ubuntu 8.04 юугаараа ч дутахгүй. Зарим талаараа хол тасархай гоё. 3D дэлгэц, ашиглахад эвтэйхэн, Cool Effects, Ойлгомжтой - User friendly байдал энэ тэрээрээ яалт ч үгүй би Ubuntu-ын талд зогсоноо. Бас ажлыхандаа дэлгэцээ эргэлдүүлж үзүүлээд л над шиг онгироо хүнд бас кайфтай гэж жигтэйхэн. Хүмүүсийн нүд томроол явчихыг харах гоё шд. :D

Нууцлал. Hardy Heron буюу Ubuntu 8.04-ын нууцлал их сайн болсон гэж саяхан нэг нийтлэлээс харсийм байна. Windows-ыг хакерддаг нөхдүүд ялангуяа Төгөлдөр мөгөлдөр хүрч ирээд нэг үзээсэй. Тэгвэл нууцлал ийм тийм гэж юм бичихсэн :D

Virus. AVG Free гэх мэтийн AV-ууд суулгах боломж байхыг бодоход Огт вирус байдаггүй ч биш юм шиг байгаан. Эсвэл Windows-т зориулсан вирусны дамжин өнгөрөх, тээгч болохоос сэргийлэх гэж хийсэн байж ч мэднэ. Яваандаа зууралдаж таарах байх л даа гэхдээ Ubuntu ашигласанаас хойш AV -тэй зууралдсангүй ээ. Энэ давуу тал биш гэж үү?

Зио нэг иймэрхүү OS-оо солисон гэжугаа. Adobe Photoshop, Dreamweaver, дассан цонхнуудаасаа холдоход эхлээд нэг л эвгүй байсан одоо эргээд Windows-г харсан чинь эвгүй гэж дээ. Бишүүрхээд байх шиг байна лээ. :D


15 comments:

Pearle Deppsu said...

Ubuntu ch goy l doo. Nadad ulamjlalt shar ungu ni taalagdaaad bdiin

Unknown said...

тийн, тэр нь ч гэсэн гоё.

sanakae said...

Ер нь бол суулгая гэж бодоод байдгийн. Даанч хажуу хүмүүсийнх XP тэр хооронд файлуудаа хөрвүүлэх гэж жаахан төвөгтэй санагдаад суугаад байгаа шд

Unknown said...

Ээ суулгачих аа, гоё оо :D
Давхар суулгаж болно. Бас VMWare ашиглаад Windows дотроо Эсвэл UBuntu дотроо нөгөөхийг нь суулгаж болно.

Unknown said...

Тэгээд ч хөрвүүлээд байхаар файлууд гарахгүй дөө. Харин Ubuntu дээрээс share хийх гэхээр сонин учир нь олдохгүй болохоор нь FTP суулгачихсан.

Unknown said...

Аан нээрэн нэг гоё юм хэлэх гэж байгаад мартчиж.
Ubuntu -г татаж авах гэсэн чинь хажууд нь Free CD өгдөг энэ тэр гэцэн байдын байна. тэхээр нь хаягаа өгчихсөн чинь 14 хоногын дараа хүрээд ирсэн. Гоё наалт энэ тэртэй Ориг CD хүрээд ирсэн дээ. Та ч гэсэн тэгж авч болно.

Odkhuu.B said...

Windows дээр байдаг хэрэгтэй про-нууд олон ш дээ тэрнийгээ яаж зохицуулахав.Photoshop 3dMax болон бусад чухал про.Аан тийм би бас нэг сонин юм дуулсан даанч мэдэх хүн амьтан байдаггүй.Linux дээр windows-ийн хийсвэр орчинг үүсгэдэг програм байдаг бол уу

Unknown said...

Олон програмууд ихэнх нь болно дөө.
Za Windows хэрэглэх шалтгаанууд дундаас нилээд том нь Photoshop доо. Гэхдээ Gimp гээд Linux дээр ажилладаг аятайхан эдээр орлуулж болох л байх. 3dMax-г бол мэдэхгүй.

Тэр хийсвэр орчинг үүсгэх гэдэг чинь VMWare гээд програм байдаг юм. Windows дээрээс өөр үйлдлийн систем ажиллуулдаг. Бас Linux дээрээс ч өөр үйлдлийн сис. ажиллуулж болох байх.

Barimalch said...

ubuntu 64 bit ba vista home prmm 32 bitiig laptop deer zereg ashiglaj boloh uu? laptp hrdwr 64 bit.

Bas defrag g.m. utility ba linuxiin utility hiigdhed vista, linux ali alindaa evdrel uusgeh uu?

Anonymous said...

64bit-iin mashin deer 32bit-iin OS ajillahgui. 64bit-iin OS l ajillana. Timees 64bitiin Vista haisan ni deer dee.

Bilguun Turboli said...

зиа хэдэн сарын өмнөөс убунтуд бүрэн шилжээд бна.

Odkhuu-д vmware фрий биш учраас суулгах гэж нэлээн юм болон. Тэрнээс виртуал бокс гэж нэг юм бий. Аа бас виндоусын програмуудыг ажиллуулдаг wine гэж програм бий... би ихэвчлэн тоглоом тоглохдоо ашигладийн хэхэ ... warcraft, cs эд нар бол ажиллаа л бдийн... dreamweaver суулгацан бхийг харсан... тэгэхлээр photoshop ч суулгаад wine-аар ажиллуулж болох бх... gimp гэхдээ бараг дутхааргүйдээ... 3ди програмын хувьд нэг про бдаг мартчиж нэрий нь

Anonymous said...

zailuul

Unknown said...

ubuntu ashiglasaar jil toirood yavchij... Ajiliihan virustei notsoldoo l ... bi ineegeel ...

Danny said...

MyScorz Gives You a Great Opportunity to Rate and Score Anything People, Places ,Business & More.

Anonymous said...

Informative blog. Ubuntu is a free and open source Linux distribution based on debian. I observed it is used to insert the previous post. Also I found features of it like speed, confidentiality etc. It is very interesting. Thanks for sharing. Along with this article I always recommended Springdale clinic to get instruction on mental health issues.