Loading...

2006-12-26

AJAX алхам алхамаар

AJAX-ын тухай өмнө нь энд бас энд бичсэн билээ. Алхам алхамаар судлаж өөриймшүүлсээр яваад ямар ч байсан нэг бүтээгдэхүүн гаргаад тавьчихлаа. Хишгээ ах дээр нэг чимхээд байлуу үгүй билүү? Үзмээр байгаа бол нөгөө эрхээрээ ороод үзээрэй. Таньд зориулаад full эрх нэгийг нээчихсэн шүү. Ямар ажил гэдгээ харин нийтэд зарлахгүй ээ. Сайн болсон бол аяндаа хүмүүс яриад л унах биз. Үгүй бол тэр л биз тэ?

Одоо ийгээд дараагийн алхамаа хийсү:

Өмнө яриад байсан аргууд бол XML –гүй (Frame, iFrame ашиглах) ажилбаруудын тухай байсан билээ. Энэ нь бас өөрийн гэсэн давуу талтай байсан хэрэг л дээ. Харин одоо xmlHTTP ороод жинхэнэ AJAX.

Дараах файлыг татаад задлаарай. Дотор нь танд хэрэгтэй жижигхээн жишээ байгаа. Би хийгээгүй л дээ. Номон дээрээс авсан эд. Зохих тохиргоог хийгээд дараа нь:
Эхлээд XMLHttpExample1.htm –
файлыг нээгээд хар.

Нэг товчны onClick дээр requestCustomerInfo() гээд нэг хөөрхөн JS-ын функц бий. За тэгээд хөөгөөд уншаад байтал чинь энэ функц дотор чинь огцом oXmlHttp нэртэй обьект гараад ирнэ. Энэ бол харин zxml.js дотор байгаа юм шүү. Энэ файл юу хийгээд байгааг энэ линкээр ороод өөрөө үзчих тэх үү :P. xmlHttp протоколын талаар өчнөөн материал нэт-д бий.

Зиак тэхээр цаашаа...

oXmlHttp.open("get", "GetCustomerData.php?id=" + sId, true)

энэ функц бол JS-ын стандарт санд байж байдаг бололтойм. Гол нь 2 дах аргумент болох "GetCustomerData.php?id=" + sId энэ хэсэг юм. GET method-оор энэ PHP файлыг нээдэг гол зорилго нь id –хувьсагчид утга (sId) дамжуулж байгаа хэрэг юм шүү дээ найзаа.

Энэ файл нь цаанаа $_GET[‘id’] гээл уншаад авчина.

Ийгээд GetCustomerData.php file руу:- Баазад байж байх шаардлагатай SQL-ыг ашиглаад баазаа үүсгээрэй. Холболт энээ тэрээгээ хийчих. Тэгээд цаашаа ->

http://localhost/c/GetCustomerData.php?id=1 гээд аддрес дээрээ шидээд үз.

PHP-файлд хэлээд байх юм үнэндээ алга. Гэхдээ энд хэвлэгдэж байгаа өгөгдөл XML-бүтэцтэй байж болохнээ гэдгийг л ойлгоод авчих. Энэ удаа бол зүгээр л plain текст байгааз? Тэхээр эргээд гол HTML файл дээрээ очих хэрэгтэй болсоон гэсэн үг.

Onreadystatechange гэдэг обьект нь харин түрүүчийн open() –р дуудагдсан хуудас Requist хийсний дараа төлөвт нь ямар нэг өөрчлөлт орсон эсэхийг шалгана.

if (oXmlHttp.readyState == 4)

энэ readyState нь дөрөв байна уу үгүй юу гэж шалгаад байдаг нь хариу ирсэн эсэхийг, харин

oXmlHttp.status == 200

энэ бол бүрэн алдаагүй уншигдсан уу гэдгийг илэрхийлнэ. Өөр ямар ямар тоонууд ямар ямар утга илэрхийлдэгийг эндээс харчих найз минь.

displayCustomerInfo(oXmlHttp.responseText);

Зиа энэ бол нөгөө өмнө үзээд байсан танил арга байгааз? Танихгүй байвал функций нь хайж олоод юу хийгээд байгааг нь харчихаарай. Ингээд гүйцээ. Ёох. Энэ хүртэл уншаад туршсан чинь ойлгомжгүй зүйл байгаад би будилсан байвал коммэнт дээр намайг загнаж болно.

Хэрэг болно зүгээр л ороод үз, сонирх таалагдана.

Санал болгох ном:

Javascript Complete Reference.

AJAX In Action

Ajax for Dummies

Professional Ajax

2006-12-11

Гар утас түүний хор нөлөө

Таны тархи цус эд эсээс бүтсэн мах тэгээд 2 Watt-р халааж өгнө. Эрэгтэй хүн утасаа өмднийхөө хармаандаа хийгээд шаруулаад явна шүү дээ. Таны нөгөө зүйл бол өндөгтэй ижил гээд бод. За тэгээд гар утасаа цамцныхаа хармайд хийвэл зүрхны эсрэг туйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажилгаа цохилт чинь гацаж эхлээд сонин болно шүү дээ.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл GSM утас ийм үйлчилгээтэй байдаг юм байна. Саяхан UNITEL гээд гараад ирсэн. Бас GSM системтэй. Япон Солонгос өндөр хөгжилтэй орнууд GSM системээс бүрэн татгалзаж байхад манайхан нөгөө ашиггүй гэж үзсэн (бараг хаях гэж байсан) GSM төхөөрөмжийн японоос зөөсөн байгаа юм. Хямд ашиглаж байсан эдгээр хаягдлыг UNITEL оруулаад ирсэн байх жишээтэй!


Энэ зураг дээр таны толгой хэрхэн шарагдаж байгааг харуулж байна.
Шарах шүүгээ 100 Watt гээд байдаг. Түүн шиг гар утас доод тал нь 2 Watt байдаг юм байна.
Сайхан байгаа биз уг нь чансан толгой амттай даа!

Цахим монгол

Мэдээллийн технологийн хөгжил энээ тэрээ мэдлэгт тулгуурласан эдийн засаг масаг гээд их ухааны юм ярихад хүч мөхөсдөх хэдий ч өөрийнхөө хэмжээнд “бодлого чиглэл”-ыг жаал шүүмжлээдхье байз.

Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн газрын авч хэрэгжүүлж буй олон сайхан төсөл хөтөлбөрийн дотор төрийн байгууллагуудыг вебжүүлэх гэсэн нэгэн хөтөлбөр буй. Монгол төрийг электронжуулж, цахим технологи ашиглан ард иргэддээ үйлчилдэг, үйл ажиллагаагаа цахим орон зайд явуулдаг болгохоор зорьж буй төрийн энэ “газар”-ийн зорилго зорилтууд хэтийн чиг хандлага энэ тэрийг “хоёр гараа” өргөөд ч болов дэмжинээ.

Дээр өгүүлсэн төрийн албаны бүх байгууллагуудыг вебжүүлэх ажил нь цахим засаглалын хэлбэрт шилжих анхны томоохон алхам маань болж байгаа хэрэг юм. Эхний ээлжинд ямарч байсан төрийн албаны бүх байгууллагууд мэдээллээ нэгдсэн систем ашиглан ард иргэдэд хүргэдэг болгоё гэсэн энэхүү зорилт нь хэрэгжихдээ Joomla гэх агуулга удирдах нээлттэй эх бүхий системийг ашиглаж байгаа билээ.

Гэтэл манай ICTA-ынхан ямар нэг “шалтгаан”аар Joomla гэдэг нэрийг нь Живаа болгоод өөрчилж. Хийсэн template дизайнуудыг харахад лицэнзийн талаар ганц үг “цухуйлгахгүй” гэж шийдсэн бололтой. Нээлттэй эхийн лицэнзэд тухайн бүтээгдэхүүий нэрийг нь солиод чөлөөтэй ашиглана гэж арай заагаагүй байлтай. Яаг юу гэж заасан байдаг эсэхийг Дөлмандах анд нэг учир жанцантайхан тайлбарлаад өгөх байх гэж найдаад түр орхие.

Ер нь хараад байхад түргэн хугацаанд амжуулаад л амжилтанд хүрэхийг ихэд хичээгээд байгаа бололтой. Гэтэл миний бодлоор бол Joomla гэдэг CMS-ыг сонгодог нь урт хугацааны явцад тун ашиггүй өндөр эрсдэлтэй сонголт хийчихсэн шиг харагддаг юм. Үүнийг сонгоод л ирээдүйтэй гэж үзсэн бол манайхаас мэдээллийн технологиор хол давуу хөгжилтэй улсууд яагаад цахим засаглалийн хэлбэр лүү шилжихгүй “ухнадаад” байгаан бол.

Joomla нь бараг саяхан шахуу Mambo гэдэг алдартай төслөөс хэрүүл заргатайхан “өрх тусгаарлан салж” өөрийн гэсэн өнгө төрхөө одоо л бүрдүүлэхээр ажиллаж байгаа залуухан төсөл юм. Өөдрөгөөр хараад ирээдүй нь гэрэлтэй ямагт сайн хөгжүүлэгчтэй байж тасралтгүй 2012 он хүртэл ажиллаж чадна гэж үзэж болох л юм. Гэхдээ бүхэл бүтэн улсын мэдээллийн систем гадны (developer-уудад нь монгол хүн байдаг гэж дуулаагүй) нэг нээлттэй эхийн төслийн шийдвэр цаашид аль зүгт чиглэхийг дагаж намирах болно гэдэг ч дээ…

Эсвэл манайхан уг системийг лицэнзтэй юутай хээтэй нь худалдаж авах гэж байж мэдэх л юм “баян” юм чинь. Бүүр эсвэл огт нэмэлт засвар хийхгүй Joomla 1.0.8 хувилбарыг нь тууштай монголчилоол ашиглаад байхаар шийдсэн юм болов уу.

Зиа мэдэхгүй ямарч байсан энэ талаар яах гээд байгаагаа нэг мэдээлэх байлгүй яав гэж. Харин мэдээж шүүмжлээд байгаа хүн ямар нэгэн шийдэл дэвшүүлэхгүйм бол шүүмжлэх гэж шимтэх хэрэггүй юм уу гэж боддог юм. Joomla-сургалтыг төрийн албаны веб мастеруудад орж байхад нэг нөхөр учиргүй эсэргүүцээд, манайх веб хуудастай байхад ICTA бидэнд веб шахаж байна. Энэ чинь нээлттэй кодтой болохоор аттак вирусэнд амархан өртөнө энэ тэр гээд л ёстой шальчиганаж гарсаныг санаж байна. Нээлттэй эхийн талаар ийм ойлголттой байгаад нь, бас төрийн бүхэл бүтэн албаны ажлыг хэрэгтэй газар нь биш нэг муу ядарсан програмистын хичээл дээр ирж шүүмжлээд байхаар нь зэвүү хүрч байсан ч тэнд ганц үг ган хийгээгүй. Хичээл тарсаны дараа дагаж гарч байгаад “нээлттэй нийгэм” байгуулчдиймуу гэснээ гэнэт өрөвдөөд:

- Чи илүү сайн шийдэл бодож олоод дараа нь ICTA дээр очоод дарга нарт нь наадуулаа ярьвал яасын бэ хө. Гэж хэлчээл явцан. Түүнээс хойш шүүмжлэлийн ард ямар нэгэн “нэмэх” шийдэл хэлдэг ч юм уу, ер нь хуруу нэмэхгүй байж хошуу гэж хэлүүлэх муухай шүү дээ.

Ингээд дээр өгүүлсэн өөрийн мулгуу шүүмжлэлдээ таарсан муйхар шийдэл нэгийг өгүүлье:

- Нэгэн зүйл: Уг нь Joomla-г сонгохоос өмнө бичиж байсан бол өөрсдөө энэ системээ боловсруулая, хөгжүүлээд явах баг бүрдүүлэх хэрэгтэй энэ тэр гэх мэтийн санал байх байсан болов уу. Гэтэл нэгэнт “Галт тэрэг” мань мэтийнхэний үгийг тоохооргүй “хол” явчихсан тул Joomla-ын хөгжүүлэлтийг хариуцдаг багт өөрсдийн хүнээ бэлтгэж төрийн модулуудыг (бүх байгууллагуудын мэдээлэл шинэчлэх байдал зэрэг олон үзүүлэлтээр статистик бэлтгэж засгийн газарт танилцуулна гэж байсан энэ мэтийн “манайд” л хэрэгтэй модулуудыг) хөгжүүлж байх гольдрол руу явахад нь хөшүүрэгдэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй энэ талаар аль хэдийнээ шийдэл бодоод олчихсон сууцгааж байгаа байж мэднэ. Гэхдээ дээрх нэр усыг нь “нууцалж” буй явуургүй бодлогыг харвал тийм биш байхаа даа гэж сэжиг төрж сууна.

- Нэгэн зүйл: Нууцлал хамгаалалтын тал дээр mambo-гэгдэж байхад нь л лав attack хийх арга энэ тэр гээд л Интернэтээр зөндөө л аргууд байдаг байлаа. Joomla болсоноороо “төгсөрчихөөгүй” гэж бодож байна. Хэзээд энэ асуудал зүй ёсны л асуудал байх болно. Түүнээс зөвхөн нээлттэй эхийн бүтээгдэхүүн л хакердуулчихдаг ухааны юм ярьж суугаа улсууд нэг бодож үзүүштэй. Хаалттай байсан ч аюулгүй байдал, нууцлалын асуудал яригдах л болно шүү дээ.

Нууцлал хамгаалалт, аюулгүй, тогтвортой ажиллагааны талаар манай төрийн алба ямар нэгэн “нууцхан” бодлого боловсруулж хийх л ёстой. Ядаж л Attack & Defence –ын 2 баг бүрдүүлэх хэрэгтэй. Нууцлалаа хамгаалалтаа чангатгах тал дээр, цаг алдалгүй системийг шинэчлэж байх тал дээр юм хийж байгаа болов уу үгүй болов уу.

За ямар ч байсан Цахим монгол төрөх дөхөж байгаа гэдэгт итгэнэм. Цаашид ч биеээ үгүйлэхгүй өөрөөс томдсон бичлэгүүдээ бичнэ гэж бодож байна.

2006-12-06

Spam mail түүнээс бултах арга

Та хаяа ямар нэг хуудаснаас юм татах эсвэл бүртгүүлэх шаардлага гарсан үед байнга e-mail-аа бүртгүүлдэг биз дээ. Түүний дараагаар бөөн хэрэгтэй хэрэггүй mail ирнэ. Тэр бүртгүүлсэн mail-р заавал хариу ирдэг үед (user activation) худлаа mail хаяг өгөх боломжгүй байдаг. Яг ийм үед та Mailinator ашиглаарай. Энэ Mailinator нь нэг удаагийн mail хаяг нээж өгөх болно. Тийм болохоор Mailinator-с mail хаягаа аваад бүртгүүлэхэд та Spam-с зайлах боломжтой юм. Өөр нэг хаяг бол (Герман хэл дээр) Trash-mail бөгөөд арга нь арай өөр. Юу гэхээр та нэг нэр бодож олоод жишээ нь miniiavahmail@trash-mail.de гэсэн нэрээр бүртгүүл. Түүний дараа Trash-mail веб дээрээсээ max-muster гэдэг талбар дээр бодож олсон нэрээ өгөөд жишээгээр бол miniiavahmail гэж бичээд Mails holen гэдэг товчлуур дээр дараад mail-аа авах боломжтой.


Spam mail-д хэрхэн тархаж байгааг эндээс харж болно interaktive Karte Эндээс та ямар mail host-с хэд хичнээн Spam mail тархаж байгааг хараарай.

2006-12-05

Linux-Rootkits олох

Rootkits бол үнэхээр аймшиг гэж хэлж болно. Windows ертөнц тэр чигээрээ тэмцэж байна. Linux ч мөн адил. Linux/Unix бүтээгчид үүний эсрэг нилээд их зүйлийг хийж байна.

Rootkits гэж юу вэ гэвэл:

Rootkit нь програм бөгөөд, компютерт нэвтэрсэн үед system-тэй нэгдэн өөрийгөө суулгаж, процесоос нууж ажилдаг.

Одооны Rootkit-үүд маш чанартай болж байна. Жишээ гэвэл тухайн virus нь port нээх шаардлага гарлаа гэхэд Rootkit нь Port-г нуух буюу хаалттай байна гэж харуулж чадаж байна. Сэргийлэхийн тулд Rootkit Hunter татаж аваарай.

Та бүхэн Version 1.2.8 татаж аваарай. Намайг энэ сэдэв бичиж байх үед v1.2.8 байв. Мэдээж ямагт шинэ хувилбар дээр шүү дээ.

татаж авах

wget http://downloads.rootkit.nl/rkhunter-1.2.8.tar.gz

задаргаа хийх

tar zxf rkhunter-1.2.1.tar.gz

дэд цэсрүү хандах

cd rkhunter

суулгах

./installer.sh

хамгийн сүүлд дуудаж ажилуулах

rkhunter -c

мэдээллээ хадгалаж авахыг хүсвэл

rkhunter -c --report-mode

Хайлт хийхэд дараах байдалтай гарч байна (Debian-Woody-Webserver туршив):

rkhunter -c –report-mode
* MD5 scan
MD5 compared : 67
Incorrect MD5 checksums : 0

* File scan
Scanned files: 342
Possible infected files: 0

* Rootkits
Possible rootkits:

Scanning took 50 seconds

*important*
Scan your system sometimes manually with full output enabled!

Хэрэв ямар нэг Rootkits олдсон тохиолдолд FAQ уншаарай. Үүнд:

If your system is infected with an rootkit, it’s almost impossible to clean it up (lets say with a full warranty it’s clean). Never trust a machine which has been infected with a rootkit, because hiding is his main purpose.

Зохиогч бичихдээ:

A clean install of the system is recommended after backing up the full system. So follow the next steps:

1. Get the host offline
2. Backup your data (as much as possible, including binaries and logfiles)
3. Verify the integrity of this data
4. Install your host with a fresh install
5. Investigate the old log files and the possible used tools. Also investigate the services which were vulnerable at the time of hack.

Олж байгаа Rootkits

55808 Trojan - Variant A
ADM W0rm
AjaKit
aPa Kit
Apache Worm
Ambient (ark) Rootkit
Balaur Rootkit
BeastKit
beX2
BOBKit
CiNIK Worm (Slapper.B variant)
Danny-Boy's Abuse Kit
Devil RootKit
Dica
Dreams Rootkit
Duarawkz Rootkit
Flea Linux Rootkit
FreeBSD Rootkit
Fuck`it Rootkit
GasKit
Heroin LKM
HjC Rootkit
ignoKit
ImperalsS-FBRK
Irix Rootkit
Kitko
Knark
Li0n Worm
Lockit / LJK2
mod_rootme (Apache backdoor)
MRK
Ni0 Rootkit
NSDAP (RootKit for SunOS)
Optic Kit (Tux)
Oz Rootkit
Portacelo
R3dstorm Toolkit
RH-Sharpe's rootkit
RSHA's rootkit
Scalper Worm
Shutdown
SHV4 Rootkit
SHV5 Rootkit
Sin Rootkit
Slapper
Sneakin Rootkit
Suckit
SunOS Rootkit
Superkit
TBD (Telnet BackDoor)
TeLeKiT
T0rn Rootkit
Trojanit Kit
URK (Universal RootKit)
VcKit
Volc Rootkit
X-Org SunOS Rootkit
zaRwT.KiT Rootkit
Anti Anti-sniffer
LuCe LKM
THC Backdoor
гэх мэт .... зөндөө

Бидний нилээд их ашигладаг Linux болох RedHat, FedoraCore, Ubuntu, SuSE, Mandrake, Debian, OpenBSD дээр ажиллаж байна. Мөн MacOS болно шүү.

Хамгийн анхны Trojan болох Microsoft Anti-Spyware-г унтрааж чадав

Microsoft Anti-Spyware нь нилээд сайн үнэлгээ авсан боловч Wurm ба Trojan болох “BankAsh-A” нэртэй вирус нь мэдэгдэхгүйгээр Microsoft Anti-Spyware унтрааж чадаж байна. Энэ хамгийн анхны Trojаn болсон байна. BankAsh-A нэртэй Trojan-ий гол үүрэг бол банкны дансны мэдээлэл цуглуулах pin code хулгайлах үүрэгтэй хийгдсэн байна.

Энэ Trojan нь маш олон хуурах арга барилтай ба олж авсан мэдээгээ FTP server-лүү дажуулдаг байна. FTP server-лүү дажуулдаг арга нь хамгийн сул тал гэж хэлэж болно. Хэрэв мэдээгээ дажуулаж чадаагүй тохиолдолд үрэгдэх мөн Port 21 нээгдэж байгаа нь мэдэгдэх магадлал өндөр юм.

Mail-р дамжин халдварлах чадалтай Wurm юм.

2006-11-28

Блог унших явцыг хялбарсгах аргуудаас...

Блог блог гээд байдаг сайн талуудаас нь гадна унших, бичихэд цаг аваад байдаг нь муу тал болчих вий. Наранбаяр андын хэлсэнчлэн блог тоймчид хараахан бий болоогүй байгаа энэ үед хэн хүнгүй л блогт их цаг зарцуулж маньтайгаа адилхан ажлаа мунгинуулж сууна уу.
Юутай ч гэсэн өөрийн хэрэглэдэг Atom Feed унших аргаас хэдэн дөнгүүрийг нь та нөхдөдтэй хуваалцая.
Хамгийн сайн арга:
1. Даанч та Мозила хөтөч ашигладаггүй бол энэ арга танд тус болж чадахгүй нь. Магадгүй бусад хөтчүүд чаддаг байж мэднэ л дээ. Би мэдэхгүй болоод л ингээд биччихлээ. Татаж аваад суулгачихад уг нь тийм ч их мэдлэг чадвар шаардаад байхгүй. Next next finish л байх учиртай. Хүсвэл эндээс татаж авч суулгачаад дараах зааврийн дагуу хийж үзээрэй.
1. Mozilla-ын address bar дээр
http://ict-zone.blogspot.com/atom.xml
энэ мөрийг хуулаад Enter
2. Тэгээд дараах зураг дээрх Subscribe Now-ийг дар. Bookmark хадгалах товч гарч ирнэ.


3. Үр дүнд нь


4. Мэдээж амжилттай болсон бол дараагийн дуртай блогоо ийм маягаар хөтөчдөө даатгачихаж болох нь
Цаашид

ингээд шалгаад байхад мөн ч их цаг хэмнэнэ дээ.

Дараагийн арга:
Очкоогийн энэ бичлэгийг унших хэрэгтэй дээ...

Дахиад нэг арга:
http://ganbaa.blogspot.com миний блогийн бүүүүүр доод талд нь миний байнга л ороод байдаг хэдэн блог андуудын маань хаягууд хамгийн сүүлийн 5-н бичлэгийн хамт бий.

Өөр сайн арга байвал бүх л хүнд хэрэгтэй шүү дээ. Та минь ээ.

Нострадамус

ICT блогтоо энэ бичлэгээ хуулж авчраад (бас нэг зураг нэмээд) тавьчлаа. Уншаагүй нэгэн байвал сонирхуульюу л гэж...

Энэ бол миний дөч дэх бичлэг, харав уу цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна.

Үнэн худлааг нь хэдэн зууны турш тайлах гэж оролдоод байдаг тэр нууцлаг хүн миний сонирхолыг их татдаг юм. Итгэх итгэхгүй нь хамаагүй зүгээр үнэн бол гайхалтайяа.
Нострадамус шиг учир битүүлгээр зөнгөх зөн билэггүй ч зүгээр л өөрийн өнгөрүүлсэн амьдралын дөрөвний нэгийг заран байж судлан суралцаж буй, ажиллаж, мэргэшиж буй мэргэжлийнхээ ирээдүйг зөгнөх гэх нь хаашаа ч юм. Гэхдээ хандлага, байж болох ирээдүйн тухай блог жуулчин хүн гуайд сонирхуулая уу.

За Ирээдүй рүү хоёр түмэн жилээр довтолгоё. Тэр үед:
Ер нь шинжлэх ухааныг шүтэн амьдрагч хүмүүний түүхэн хөгжлийг интернэттэй болон интернэтийн өмнөх үе гэж ангилж болох мэт. Христ төрсөн үеээс хойшхи үеийг манай эрин хэмээн нэрийддэг шиг интернэт мэндлэсэн энэхүү цаг мөчлөгийг цаг хугацааны алсаас харах юм бол цахим эрин эхэлсэн үе гэх болно.

За ухраад нэг түмэн жилийн дараах ирээдүй рүү:
Тэндээс харахад бид бас л чухал үед төрчиж. Цахим ертөнцийн анхны “homo sapience”-ууд бол бид. Мянганы цаана тэд ийм амжилтанд хүргэхэд нөлөөлсөн биднийг буюу тэр үеийн “homo sapience”-уудыг амтархан судлах болноо.
Хэрхэн транзистор хийсэн, хэрхэн хувь хүний эрхийг хамгаалах тухай ярьж мөрдөж эхэлсэн, хэрхэн блог бичиж эхэлсэн, хэрхэн интернэт планетууд үүссэн, хэрхэн хүн төрөлхтөн үнэгүй эрчим хүч хэрэглэсэн, хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицохгүй байсан хүнд технологиос салж нано, био технологийн хувьсгал хийсэн тухай олон олон гайхамшигт түүхийг тэд “ном”-ндоо хадгалж, удамдаа тайлбарлах болно.

За дахин хагас түмэн жилээр ухрая:
Бидний одоо төсөөлж чадах ой тойнд бол яагаад ч багтахгүй хөгжил “Түүх”-ийн хаяанд ойрхон хүлээж буй.
Эсийн түвшинд өөрөө интелгэнт чадал бүхий эрүүл мэндийг сахин хамгаалагч нано роботууд бий болсоноор ирээдүйд хүн 200 хол гаран насладаг болно. Үүнээс болж “шогшиж” байсан шинжлэх ухааны хөгжил жинхэнэ утгаараа “цогиж” эхлэнэ.
Хөдөлгөөнт дүрс дуу авиа гаргагч электрон цаасан сонин гарснаар цаас болон одоогийн ойлголтоор ТВ, Радио дагалдах олон үйлдвэрлэл, бизнэсүүд огцом шинэчлэгдэнэ (Ө.х Цаас баяртай). Шинэ мэдээллийн хэрэгсэлүүд бүгд интэрнэт дээр тулгуурласан байх болов уу.
Үзэгний хэмжээтэй “супер” компютерүүд ашиглагдаж эхлэсэнээр манай чиглэлийн инженер техникчид маш их суралцах шаардлага, тэр хэмжээгээр нийгэмд эзлэх байр суурь өндөрт очно. Тэр гайхалтай үеийг авчрах суу билэгт эрдэмтэд, нарийн мэргэжлийн инженерүүд, олон нийтэд хүртээгч авьяаслаг бизнэсмэнүүдийн алдар гавъяа “гариг” хооронд цуурайтах болно.

Дахин ухрая, энэ удаа хоёр зуун тавин жилийн ирээдүйн талаар шүү:
Онцлон хэлэхэд одоо миний энэ хэрэглэж буй notebook MCSE-ийн эртний эдлэлийн онлайн дэлгүүрт “тоос”-нд дарагдана. Өөрөөр хэлбэл компьютер гэдэг зүйл дээр нь хэрэглээний програм инстолдож суулгаад ийш тийш нь чирж явдаг цүнхтэйгээ нийлээд 5кг зүйл байхаа болино. Зүгээр л интэрнэтэд өндөр хурдаар холбогддог гурван хэмжээт дүрс агаарт үүсгэж удирдах боломжтой “үзэг” болон хувирна. Мэдээж тэр үзэгт орчлон ертөнц багтана. Үйлдлийн систем хөгжсөөр хөгжсөөр нэг мэдэхэд бүтнээрээ онлайн болно. Ө.х Windows ч тэр Linux ч тэр одоо байгаа шиг зарчимгүй огт ондоо болж интернэтд тулгуурласан Big OS-ууд болно. Жишээ нь: Word дээр бичсэн зүйлээ хадгалахад ажилладаг Office-ын жижиг модул програм яагаад интэрнэт дээрээс бүх хүнд, хүн нэг бүрт зориулан ажиллахаар байж болохгүй гэж? Энэ үйлдэл боломжтой гэж та бодож байгаа бол үйлдлийн систем яагаад интернэтэд байршсан вэб шиг ажиллаж болохгүй билээ. Нууцлалын тал дээр санаа зоволтгүй бөгөөд ийм үйлдлийн систем ашиглах боломж олсон хүмүүс аргаа олох л болно.
Хэрэглээний компьютер зөвхөн гайхамшигтай дүрслэл бүхий терминал төхөөрөмж болон хувирах болно. Гэхдээ мэдээж нэг сайхан нартай өдөр таны PC тийм болчихгүй. Энд цаг хугацааны асуудал бий. Мөн интернэтийн хурдны талаар та бодож байгаа бол одоогийн бидний мэдээлэл дамжуулж буй TCP/IP суурьт сүлжээ тэр үед “морз” шиг л инээдэмтэй мөртлөө бүх юмны үндэсийг тайлбарлагч болсон байна гэдгийг сануулаюу.

Харин одоо тавин жилийн дараах салбарын хөгжлөө зөгнөе:
Нөгөө айхавтар ДОХ тэр үеийн бид нарыг огтхон ч айлгаж чадахгүй. Манай салбартай ямар хамаатай юм бэ гэж үү? Хамаатай байх болно. Био технологийн хөгжил, нано технологын ачаар бид эсийн хэвийн горим алдуулж дархлааг сулруулдаг, устгадаг ямар ч вирусийг устгаж чадах хөгжилд компьютерийнхээ тусламжтайгаар хүрнэ.
Мөн энэ тавин жилд мэдээллийн технологын зах зээлд маш хүчтэй өрсөлдөөн явагдах бөгөөд хожим энэ үеийг бизнэсийн салбар дах шинэ технологиудын их тулааны үе хэмээн нэрлэнэ. Google, Yahoo, Microsoft, *nix –ууд, Sun, Zend Apache, Oracle гээд олон гигантууд эд нарын үе энэ тавин жилд хэн өрсөлдөөнд манлайлалаа тогтоож чадсан нь түүхэнд нэрээ мөнхлөн үлдээнэ. Эд нар бүгдээрээ зайгаа тавьж ч болзошгүй байгаа нь дараа үеийн шинэ залуу олон өрсөлдөгчид гарч ирээд байгаа өнөө үед ч магадлалтай нь эргэлзээгүй.

Харин одоо цаг хугацааг хүлээлгүй бидэнд ирж буй, бид бүтээх тэр ирээдүйн тухай:
Ойрын ирээдүйд веб хуудасны болон, гар утасны технологууд маш хурдацтайгаар хөгжиж тун удахгүй (ганц хоёр жилийн дотор) шинэ шинэ боломж үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэдээ барих болно. Учир нь веб хуудас хийдэг арга технологи, бүүр цаашилбал веб хуудас гэдэг ойлголт ч шинэ түвшинд гарч байна.
Одоогын нэг click хийгээд хуудас шинэчлэгдэхийг хүлээж байдаг байсан one-click then waiting процес өөр болж нэг click дараад үр дүн гарахаас нь өмнө дахин өөр click дарж болдог, мөн хулгана ашиглан веб хуудсан дээрээ мэдээллээ хүссэн газраа чирч аваачаад тавьж болдог, мөн том том системүүдэд өөрийн гэсэн customization хийж өөрчилсөн хуудсуудаа байгуулж болдог гэх мэтийн шинэлэг энгийн үйлчилгээнүүд аль хэдийнээ бий болсон ашиглагдаж эхлээд байна.
Гар утасны хувьд бас л цахиур хагалж зах зээлд олон гайхамшигтай сурприйз барих болно. Гар утсаар телевиз үзэх, интернэтээр аялах, бичиг баримт боловсруулах, video уулзалт хийх зэрэг үйлчилгээнүүд аль хэдийнээ туршигдчихсан шүү дээ.
Цахим сүлжээнээс, түүний хурднаас олон зүйлийн ирээдүй хамаарна. Сүлжээний хурд гэдэг ойлголт бол нэгж хугацаанд танд хүрэх, мөн таны ачаалах мэдээллийн хэмжээгээр илэрхийлэгддэг бөгөөд хүлээн авах болон илгээх талын хүчин чадал, мөн мэдээлэл дамжих орчны шинж чанараас хамаараад бид хязгаарлагдмал хурдаар дэлхийтэйгээ холбогддог билээ. Тэгвэл сүлжээний эдгээр хүчин зүйлс бүгд шинэ дэвшилтэт хэлбэрт орох боломж аль хэдийн бүрдээд эхэлсэн. 100Тера байтугай их хэмжээний мэдээ дамжуулах сүлжээний боломж бий болоод байгаагаас, мөн дамжуулах мэдээллийн эзлэх хэмжээ улам бүр бага болж улам бүр агууламж сайтай болсоор байгаа зэргээс үзвэл тун ойрын ирээдүйд таны компьютер дээр заавал desktop-ын ямар нэгэн програмууд суулгаад байх шаардлагагүй болох гээд байна.
Танд зөвхөн интернэтийн холболт байхад л хангалттай. Жишээ нь танай ажлын газрын компьютерүүд дээр зөвхөн үйлдлийн систем л суусан байх бөгөөд бусад бүх хэрэгцээт програмууд руу интернэт хөтчөөр дамжуулан ханддаг боллоо гэж бодьё.
Энгийн хүнд энэ нь толгой эргүүлсэн олон юм сурах явцаас чөлөөлөгдөх сайхан боломж олгох бөгөөд багаар ажиллах, байгууллага доторх мэдээллийн урсгал эрчимжих зэрэг гайхалтай олон давуу талуудыг олгох болно.
Бас нэг баримтат жишээ. Би шинэ гарч буй шилдэг дуу клип үзэх нэн дуртай багагүй цагийг интернэтээс дуу татахад зориулчихаад байдаг гэмтэй л дээ. Гэтэл yahoo music – дээрээс клип татах (video stream-г нь бичээд авчихдаг програм) арга оллоо. 300кb-р үзүүлдэг нэг клипийг татаж аваад хэмжээг нь хараад үнэхээр гайхсан. Ердөө л 5-9Мb-ын хэмжээтэй сайн чанарын video клип гээд бод доо? (клип дундажаар 30-40Mb байдаг). mp3-ыг одоо гайхалтай технологи гэж би хэлж чадахгүй болжээ.
Тэд нар (yahoo) дуу, дүрстэй файлыг ийм бага хэмжээтэй болтол нь жижиглэж чадаж байгаа болоод л бид бага хурдаар үзэж чадаад байсан байна. Файлын хэмжээ гэснээс Саяхан Германы нэг сайт дээр 100Mb-г 18Мb болгож шахах арга олсон эхний хүнд 50 000 euro амласан байна. Энэ надад бас боломжгүй мэт төсөөлөгдөж байгаа боловч хэн нэг нь хийж чадах л болно гэдэгт онолын үүднээс итгэхээс аргагүй.

Дараа үеийг тодорхойлолцох web 2.0- ууд
Технологийн давуу талууд шинээр гарч эхлэх болгонд шинэ шинэ хүчтэй өрсөлдөгчид зах зээл рүү хүч түрэн орж ирдэг. Энэ нь хууччууд шилжилтийн үеийг туулж хугацаа алддаг, нөгөө нөхдүүд нь оргүй хоосон дээрээс шууд хүчтэй технологи ашиглан гарч ирэх боломж илүү байдагтай холбоотой биз.
За энэ ч зах зээл дах өрсөлдөөний тухай миний бурангуй ойлголт. Хамгийн гол зүйл болох хэрэглэгчдэд бий болох тааламжтай давуу талуудыг хэн нь бий болгох ве?
Бидний мэдэх Yahoo Google Sun Microsoft Adobe Sony гэхчилэн аврагууд бол одоогийн цаг үеийг тодорхойлж байдаг бөгөөд ямагт хүчирхэг өрсөлдөгч. Гэтэл Web 2.0-уудаас цахиур хагалж мэдэх хэд хэдэн “дүү” нар байна. Үүнд:

www.gOffice.com
www.Fanpop.com
www.Zango.com
www.Last.fm


Ирээдүйн талаарх миний төсөөлөл гэвэл нэг иймэрхүү. Юутай ч гэсэн цонхоор саран авхай амрахыг сануулан ажгуу. Ирээдүйн мянга мянганы түүхийг тодорхойлох салбарт сайтар унтаж амарсан нэг ч гэсэн програмист юугаараа илүүдээ аж.

Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчээр нэгэн зүгт зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй зүйл огт үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрч чадахыг дан ганц бидний сэтгэлийн чиг зориг мэднэ. Д.Сүхбаатар.

2006-11-27

Мэдээллийн Технологийн хүрээнд...

Блог бичсээр багагүй хугацаа өнгөрч орж гарагсадын тоо ч харьцангуй их болох шинжтэй. Янз бүрийн хүмүүс орж ирж байгааг хүндлээд Өөрийн анхны блогоос мэргэжлийнхээ бичлэгүүдийг салгахгүй бол мэргэжлийн бус хүмүүсийг хэт мэргэжлийн, элдэв програмын мэдэхгүй хатуу хүтүү үгээр "шийтгэчих" гээд байх боллоо.
Манай чиглэл бол хувь хүнээс мэдлэг чадвараа шинэчлэх асар их хурдыг цаг ямагт шаардаж байдаг бөгөөд бусад мэргэжлийг сайн мэдэхгүй ч ер нь Мэдээллийн Технологиос өөр ийм их үсрэлт хийж байдаг салбарыг хэлж мэдэхгүй.

Бид мэдлэг чадвар сурсан мэдсэн сонирхож байгаа зүйлсийнхээ тухай бусдад мэдээлэх, мэдээлэл хүлээн авах зэрэгт блог маш чухал хэрэгсэл болдог.

Өөрөө бичдэг ч бай бичдэггүй ч бай Мэдээллийн технологийн аль нэг чиглэлийг хөөж буй эрхэм та блогийг бусдаас илүү хэрэглэж сурах шаардлагатай.

Ингээд ICT-Zone блогоо эхлэе. Харин анхны бичлэгээ юунаас эхлэхээ төдийлөн бэлдсэнгүй. Гарын дор ойр байсан, бас блог ертөнцөд хамаатай хэдэн нэр ухагдахууны талаар яриа өрнүүлээд үзье. Дараах үгсийн утга чанарыг гажуудуулж ойлгохоор орчуулчихсан байвал хайр найргүй шүүмжлэхийг мэргэжил нэгт андуудаас гуйсуу.

Blog – weblog-ын богиносгосон нэр. Вебд тулгуурласан хувь хүний тэмдэглэл маягийн эсвэл хялбархан мэдээний сайт гэж нэрлэсэн ч болно. Хэрэглэгчээс техник мэдлэг шаарддаггүй.

Wiki – Дээрх бичлэгийг нь хэн ч засаж нэмж өөрчилж болохоор зохион байгуулсан веб.

Feed syndication – Тогтмол шинэчлэгддэг блог, вебд зориулан форматласан стандарт XML бүтэц юм. Зорилго нь өөр сайт блог дээр тухайн сайтын feed –ийг нь ашиглан мэдээллийг нь цацах зориулалттай юм. Та блог дээрээ нэг бичлэг нэмэхэд алсад таны блогийн Feed Syndication буюу Atom, RSS-ыг ашигласан хэн нэгний блог дээр таны бичлэг автоматаар нэмэгдэж байх боломжыг олгоно.

RSS – дээр өгүүлсэн syndication feed – ын нэг хэлбэр. Илүү мэдээллийн чанартай зүйлсийг тараахад тохиромжтой tag-уудаар хангагдсан XML формат.

Atom publishing format – Сүүлийн жилүүдэд улам хүчирхэгжиж байгаа Feed syndication – ы нэг хэлбэр зорилго нь RSS-тэй төстэй. Internet Engineering Task Force – (IETF)-ынхан шинээр боловсруулан гаргаж ирсэн.

XML-RFC –Энгийн веб XML үйлчилгээнд зориулсан протокол. XML – хэлбэрийн мэдээлэл солилцоход зориулан гарсан SOAP-д тулгуурласан. Өнөөгийн байдлаар блогийн API-р хамгийн их сонгогдон ашиглагдаж байна.

MetaWeblog – Блог бичихэд зориулсан XML-RFC тулгуурт протокол.

Atom publishing protocol – IETF-ы боловсруулсан веб агуулга удирдах систем болон блог, веки бичихэд зориулсан XML веб үйлчилгээний протокол. Сүүлийн үед мөн л XML-RFC-тэй ижил их хэрэглэгдэх болж байгаа.

Podcasting – newsfeed-д файл хавсарган илгээх технологи. Жишээ нь янз бүрийн audio video. Гэх мэтийг хавсарган тараахад хэрэглэгддэг.

Aggregator – Нэг дэлгэц дээр олон feed-гаргаж харуулах боломжтой програм хангамжийг хэлнэ.

Newsfeed Reader – Aggregator-ын нэг төрөл. Гэхдээ зуу зуугаар нь feed-үүдийг гоё уншууртай харагдуулж чаддаг.

Outline Processor Markup Language (OPML) – бүдүүвч байдлаар олон feed-ийн мэдээллийг хадгалах формат. Newsfeed reader – үүд ийм форматийн өгөгдөл import/export хийж чадна.

Permalink – Блог доторх бичлэг тус бүрд зориулсан линк.

Ping – Feed-ыг нь ашиглан тухайн блог, сайт шинэчлэгдсэн эсэхийг шалгах арга.