Loading...

2007-03-26

ШИЛДЭГ ПРОГРАМ ХАНГАМЖ -2007

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар 2007 оны 12 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл "Шилдэг програм хангамж-2007" /Mongolian software awards-2007/ уралдаант шалгаруулалтыг зарлаж байна.

Энэхүү уралдаант шалгаруулалт нь Монгол програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх, Монгол Улсын програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.


Шалгаруулалтыг дараахь 2 номинациар явуулна.
a. Шилдэг програм хангамжийн бүтээгдэхүүн /Best software product/,
b. Програм хангамжийн бүтээгдэхүүн ашиглагч шилдэг байгууллага /Best software consumer/

Уралдаант шалгаруулалтын шагналын сан 20 сая төгрөг байна.