Loading...

2007-01-11

UNIX beer Party

Зиак өчигдөр Unix сонирхогчид сар бүр уулздаг UBP-д оролцож үзвэй. Адилхан “эмч” мэргэжилтэй хүмүүс (нүдний, шүдний юуны ялгаа) уулзалдаж ууж идэнгээ элдвийг хүүрнэн өгүүлэлдсээр даруй 23 цаг өнгөрчухуй дор гэр гэрийн зүг тармуй.

4 пиавны пян даахгүй болсноо өглөө босоод дотор хямралтай, тархи манаранга буйг ажихуй дор хөгширч аснаа санан гунигламуу. :)

За за дэмийрэх яахав ямар болор цомд орж байгаа биш. UBP-ыг ноднин жил эхлэхээс нь авахуулаад л очих юмсан гэж бодсоор жилийн нүүрэн дээр загнуулан байж арай гэж очив.

За тэгээд web 2.0 (би баахан дэмийрэв), Ajax (магтах гэж оролдов), CDMA 450, Wimax (оновчтой эсэхийг тодруулах шахав), Outsourcing(яаж хийхэв, ирээдүйд outsourcing гэж ухагдахуун алга болох уу? outsourcing хийхийн тулд дотоодын цалин ямар байх ёстойв), Ном share хийдэг public сэрвэр (хятадууд ашиглаад байгаад жоохон хордов), IPv6 (Магсар лекц уншив, ISP-үүд ашиглаж эхлэхээр болов :p), Програм зохиогчдын холбоо (Яаг яах холбоо эсэхийг нь сайтар ухаж ойлгоогүй нэр нь юу гэл ээ Дөлөө?), LPI-ын сургалт явуулах тухай (хажуугаар нь би AJAX заахаар болоод явчихсан уу, энэ пивоноос л боллоо :P ) за байз өөр чинь юу юу ярьчив даа. Өө тийм блогийн тухай зөндөө ярьсан шдээ. Тэнд очсон хүмүүс цөмөөрөө л намайг зүс танихгүй болохоос блогоор таньдаг болцийм шиг ээ. Өөө энэ нөгөө блогоор бүлтрээд байдаг Ганбаа юм уу хм гэж байгаам чинь ха ха худлаа худлаа. Гэхдээ ер нь блогчидын АРМИд манай мэргэжлийхэн дийлэнх массыг дарж байгаа бололтой. Аргагүйм даа. Арай илүү дэлхийтэй холбоотой улс болохоор, ... гэснээс Ганбат гээд гар барихаар нь л чи нөгөө Ганбат гээд блогийн эзэн үү гэсэн тийм гэж байна. Намайг Ганбаа гэдэг блогийн эзэн үү гэж байна “тийм” л гэсэн. Шал танихгүй хүн гэхэд аймаар дотно шууд л найз болчиж байгаам чинь хэ хэ. Яагаав нөгөө Шүгэл, Шахаа гээд гоё бичлэгүүдийг нь та нар мэдийшд тэ. Ойрдоо жоохон “залхуураад” бичихгүй байгаа гэнээ. Блогоо гэж...

Дөлөө LiMNux –ыха тухай цаашид юу юу хийхээр төлөвлөсөн зэргээ танилцууллаа. Админ ажилд авах зар ХАС банкнаас явжийлээ. Мэддэг, чаддаг, мэргэшсэн гэдэг тухай хөгжилтэй яриа өрнөлөө. (Манайханы мэддэг гээд хээв нэг CV-дээрээ бичдэг нь англиар Сонссон гэдэг үгтэй дүйхүйц утга илэрхийлж байдаг гэж Тамираа ёжиллоо. Энэ бичлэгийг фаблишдчаад CV-ээрээсээ “сонссон” чадваруудаа авч хаянаа ерөөсөө. Юм үлдэхнүү гүй юу?)

UBP дээр маш энгийн, хөгжилтэй, потенцаалний, пиавтай яриа өрнөдөг юм билээ. “Эрэлхийлсэн” яриа маань явж явж Магсараас болсон уу яасан боловсролын салбар дээр ирж нилээд дуу өндөрсүүлэх бололтой болоод явчихсан шүү. Санал зөржийнаа. Ангийн даргын хувьд нэг үг хэлэх үү би гээд л бүгдээрээ... :P Миний санал бол энэ муу төр л хэтэрхий эрх мэдэлтэй оролцоод байгаагаас боловсролын салбарт сайн багш тогтохгүй, зах зээл дэх хүний нөөцийн бодлогоос хоцорч гишгээд байгаагаас бүх юм болж байгаам гээд наачихсан санагдана. :D гэх мэтчилэн хамж яриагүй сэдэв гэж цөөхөн үлдсэн дөө. Цаашид UNIX/Linux дэмжигчидийн тоо улам өсөж Дөлөөгийн яриад гүйгээд байдаг зүйл асар үнэтэй болох цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

UBP болон Нээлттэй эхийн талаар сурвалжлан бичсэн Ганбаатар.