Loading...

2007-10-13

Мэргэжлийн чиглэлээрээ блог бичих?

Гүй ээ энэ мэргэжлийн чиглэлээрээ бичлэг оруулж байя гэж бодсон блог маань нэг л их сүржин нэртэй даржин юм болчижээ. Ядаж энэ хоёр (Төгөлдөр Батака) чихгүй толгой оригоод анх амлаж байсан амандаа хүрэхгүй юм аа. Аа нээрэн Төөгөө маань папа болсон шүү хүмүүсээ баяр хүргээрэй. Нэг хөөрхөн жижигхэн хакер хорвоод мэндэлсэн шүү :D

Зиак тэгэхээр энд бичлэг оруулахгүй байгаа маань дараах шалтгаануудаас болсон болов уу: - нэгдүгээрт сурсан мэдсэн зүйлээ тэмдэглээд бусдад дуулгаад байх зав зай хомс - хоёрдугаарт, интернэтээс ухаад л, номноос уншаад л олчих мэдээллийг би энд бичлээ гээд нэг их шальтай зүйл болох нь юу л бол, нээх туршлага муршлага хуримтлуулж бусдад тус болоод байх юмаар хомс хойно доо. –гуравдугаарт бодлого модлого энэ тэрийн тухай өөрийн бодол санааг бичих гэхээр өөрөө юу ч үгүй байж бусдын хийснийг шүүмжилчих гээд болдгүй – дөрөвдүгээрт, салбарын бус хүмүүст тустай зүйл бичих гэхээр уул нь өөрийн блогоос тусад нь гаргасан шалтгаан маань элдэв технологийн үгнүүдээр хүмүүсийн мэдрэлийг барахгүй гэсэндээ юмшдээ уул нь гэх мэт

Зиак тэгэхээр юу үлдэв? Энд тэндээс сонссон уншсан мэдсэн зүйлүүдээ тоймлож бичих л үлдэх шив.

Энэ бүхнээс үзэхүл: -Энэ блог нэг их хэрэгтэй юмаар хомс болох шинжтэй, Ер нь ч тэгээд хийх хүн арга хайдаг хийхгүй хүн шалтгаан хайдаг гэдэг дээ. Бодоод байсан чинь Ганбаа хүү буруу зүйлүүд жагсааж бичсэн байна. Дээрх бүх чиглэлээр бичлэг оруулнаа ерөөсөө. Хэрэгтэй гэж үзсэн хүмүүс үздэг юм байгаа биз хэрэггүй эд байна гэж үзсэн нь үзэхгүй л байна биз тэ? Гэхдээ ямар ч байсан буруу зөрүү зүйл бичиж хүмүүсийн толгой тархийг эргүүлэхгүй л байхад болоо. Ингээд дараагийн бичлэгээрээ өөрийн бага сага чаддаг ажлуудаасаа бичиж оруулнаа ерөөсөө. Харин одоо бол өөрийн ашигладаг програм түүлс багажуудаа дэлгэе.

Өдөр тутам ашигладаг үйлдлийн систем маань: Windows XP, хар багаасаа ашиглаж байгаа энэ Microsoft-ын энэ бүтээлийг муулдаг хирнээ ашигласаар л ... Хөөрхий минь олон жил олон ч ажил амжууллаа бас.

Нөгөөх нь Ubuntu, линукс чиглэлийг аль эртнээс сонирходог байсан боловч сүртэй ашиглаад л байсан түүх их тааруу л даа. Ямар ч байсан одоо гүйцэтгэж байгаа нэг төслийн сэрвэрээр Ubuntu server сонгосон байгаа. Ашиглахад бусдаасаа арай илүү хялбар над мэтийн Microsoft-ын доширак идэж өссөн гаруудад бол бүүр таалагдах болтойм билээ.

Хэл номер нэг PHP: Оюутан байхдаа хиймэл оюуны чиглэлээр нэг хөөгөөд явчдаг юм билүү гэж бодож байгаад энэ хөөтэй хэлийг сурч нэг веб хийснээс болоод 180 градус эргэсэн хүн дээ би. C++ нухаж байгаад PHP үзсэн болохоор нэг их түүртээгүй санагддаг юм. Интернэтээс MySQL PHP Apache гэж гурван “юм” олж аваад Zialot (Эрхэмээ байх тэ?) – гэдэг хүний бичсэн хичээлийн дагуу холбож энэ тэр сурчаад бас нэг логин модулын коод харж байгаад А үсэгтэй болсон хүн дээ.

Dreamweaver ашиглаад л бичнэ. PHP дээр элдэв веб мэб юм хийдэг болсоноос хойш даруй 3 жил болчижээ. PHP-гээр хүнээс юм асуухгүй л боллоо гэж бодож байсан чинь жил гарны өмнө Интерактивын Болдоо ах гэдэг хүнтэй хамт нэг ажил хийснээс хойш даруухан л байхгүй бол аюултай толгойтой хүмүүс энд тэнд мэр сэр байдгийг ойлгосон гэжуга. :D

Бааз номер нэг MySQL: Миний хувьд PHP-тэй нас чацуу л даа гсн. Анх PHP-дээр echo хийхдээ MySQL баазаас өгөгдөл дуудсан юм чинь. Хүмүүс MySQL-ыг удаан энэ тэр гээд л шүүмжилдэг байсан MySQL 5 гарсанаас хойш чимээгүй болоодохов бололтой. Ямарч байсан интернэтэд хостинг хийдэг ихэнх газрууд MySQL-support-тай байдаг нь учиртай. Хадгалагдах мэдээллийн хэмжээтэйгээ хурд нь шууд хамааралтай гээд хүмүүс ярьдаг ч би MySQL-ыг гацтал нь юм чихэж үзээгүй л явж байна.

Query Browser, phpMyAdmin зэргээр MySQL-ээ удирдаад явчихдаг. Нарийн эксперт түвшинд биш ч гэсэн ямарч асуудал гаргахгүйгээр ажлаа хийчих хэмжээнд бол MySQL-г цааш нь харуулчихаж дөнгөнө.

За за үргэлжлэлийг нь дараагын хагас сайнд оруулья. Амралтын өдөр маань дуусах нь...

5 comments:

sanakae said...

цаашдаа нээх хүн мэдээд байдаггүй туршлагаасаа олж авсан мэдлэгээ дэлгэж бичвэл их баярлах байна. Жишээ нь гэхэд MySQL яаж хурдан болгох вэ, Php ? ?php ялгаа юундаа байна вэ гэдэг ч юм уу.

А.Ганбаатар said...

Баярлалаа. Хичээе... MySQL-ыг их өгөгдөл дунд хайлт шүүлт хийх гэж байгаа бол индэкслэх хэрэгтэй, бас програма бичихдээ хэт олон холболт үүсэхээс сэргийлж байх ёстой. Ялангуяа ajax - ашиглаж байгаа үед script-хэл ашиглаж сурсан хүмүүс энэ алдааг их гаргадаг бололтой байсан. Тэр том жижиг php-ын хувьд сайн хэлж мэдэхгүй юм ялгаа нь юуув гэж сонирхож байсангүй шүү... Гэхдээ чи тагын хаалттай өөр зүйл асуусан байж болох юм?

k_magnai said...

bi tusuluuru dund surguuliin dungiin system hiij bgaa bichig barimt ni bval tavichihaach esvel k_magnai@yahoo.com hayagaar yavuulchih yaraltai heregtei bn yadaj hereglegchiin shaardlaga ch bsan hamaagui

торнэхэгч said...

@ганбаа,
PHP hack, system code design pattern-ий талаар бичээрэй гэж хүсэх байна.

@k_magnai,
би наад системийн чинь ӨС-г байгуулж байгаа нэртэй явж л байна. Гэтэл их л жижигхэн юм болоод байх юм. Яг сургууль дээр нь очоод судлахгүй л бол дэндүү ерөнхий юм болоод бн оо

A.Ganbaatar said...

@k_magnai
Би энэ системийг ашиглалтанд өгчихсөн байгаа, дээр нь зохиогчийн эрхийг хийлгэсэн сургуульдаа олгосон болохоор ямар ч байдлаар баримт бичиг талын зүйлүүдийг олон нийтэд тарааж болохгүй л дээ. Сорри. Харин чи М-Си-Эс электроникс дээр хүрч ирээд уулзвал хамтран ажиллах боломж гарч магадгүй юм.

@торнэхэгч
Чи ч бас уулзаж болох юм. Гэхдээ бүх ажлыг ӨС үүсгэхээсээ эхлэсэн бол философи таарахгүй л юм шиг санагдаж байна даа. Ер нь нэг хүн хийчихээр систем биш л дээ. Юу ч гэсэн амжилт хүсье.