Loading...

2008-05-13

Ubuntu

Ааль 7 оноос хойш салхи оруулаагүй хөөрхий блог дээрээ ингэж нэг ганц бичлэг нэмдийн байж. Өмнөх бичлэгийг оруулсанаас хойш Ubuntu хэрэглэдэг болсым. Ө.х 12 сараас хойш Windows XP баяртай болдым байна.

Gutsy Gibbon буюу Ubuntu 7.10 (7 оны 10 сард гарсан хувилбар гэсэн утга илэрхийлж байдаг юм билээ) – ыг ашиглаад үзсэн чинь дажгүй санагдаад ЧИГЭЭРЭЭ Linux-чин болчихвоо хө.

Windows ашиглахгүй амьдарч болдым байна.
Вирус ядаргаатуулахгүй, кракед програм хайж давхихгүй, зүгээээр л “суужийж” болдым байна.

Ямарч асуудалгүй шилждэг үү гэвэл бас худлаам байна. Угийн “төрсөн” цагаасаа Windows-оор явсан болохоор Linux-т учир начир нь олдохгүй зүйл хэд гуруу гардым байна. Windows-ын хайрцган дотор сэтгээд сурцан байдым байна. Сонирхолтой, мэдэхгүй зүйлүүд, бэрхшээлүүд тулгарч гайхширах үе олон байдым байна.

Windows-той харьцуулахад илүү гарах онцлогуудаас:

Суулгахад бол хэн ч чадчихаар амархан юм билээ. Гэхдээ тэрийг нь ойлгохын тулд windows суулгадаг аргаас жоохон өөр гэдгийг мэдэх ёстой. Тодруулбал ганц CD -ээр бүх хэрэгтэй програмууд болон үйлдлийн систем нь тэр чигээрээ суудаг. Windows XP бол ганц CD-тэй мөртлөө Office нь л гэхэд тусдаа олон CD байдаг шүү дээ.Олон талаар Windows зарчмаас ондоо илүү энгийн гоё шийдэлтэй тул та хэрэглээд үзвэл янзтай шүү.

Үгүй тэгээд ганц CD юм бол цаашид хэрэг болох програмуудаа яаж олох болж байнаа гэж та асуух байх л даа. Ubuntu-ын бас нэг давуу тал бол интернэтээр update install хийх боломж юм. Дэлхийн хаа сайгүй танд хэрэгтэй програмыг шууд тэндээс нь суулгаж болохоор агуулахууд байдаг бөгөөд та өөрийн үйлдлийн систем дах хаягууд (/etc/apt/sources.list) дээр тэдгээрийн хаягийг нэмээд terminal дээрээс зохих командыг (sudo apt-get install rar) өгсөнөөр шууд програм таны PC дээр ажиллахад бэлэн болно.

Гэхдээ энд зарим нэг програмыг Visual цонхон дээрээс суулгах хэрэгтэй болдогыг сануулая. (Applications->Add/Remove program), (System->Administration->Synaptic Package Manager) г.м

Хурд. Энэ тал дээр би үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Eclipse ачаалаад Tomcat асаачихаар хуучин бол гацаж бөглөрөөд л мөлхөж гардаг байсан. Шилжсэнээс хойш Програмаа өдөржин deploy хийгээд суудаг мань мэтийн цаг ашиглалт үнэхээр сайжраад ирдийн байгаа биддээ. Энэ ч Ubuntu гэхээсээ Linux-ын давуу тал байх л дөө. Цэгцтэй ашиглаад явдаг хүмүүст XP ч гэсэн хурдан л даа. Гэхдээ л Java development хийхэд Linux хавьгүй хурдан.

Гоё. Vista – г суулгаж үзсэн, чамин санагдсан гэхдээ Ubuntu 8.04 юугаараа ч дутахгүй. Зарим талаараа хол тасархай гоё. 3D дэлгэц, ашиглахад эвтэйхэн, Cool Effects, Ойлгомжтой - User friendly байдал энэ тэрээрээ яалт ч үгүй би Ubuntu-ын талд зогсоноо. Бас ажлыхандаа дэлгэцээ эргэлдүүлж үзүүлээд л над шиг онгироо хүнд бас кайфтай гэж жигтэйхэн. Хүмүүсийн нүд томроол явчихыг харах гоё шд. :D

Нууцлал. Hardy Heron буюу Ubuntu 8.04-ын нууцлал их сайн болсон гэж саяхан нэг нийтлэлээс харсийм байна. Windows-ыг хакерддаг нөхдүүд ялангуяа Төгөлдөр мөгөлдөр хүрч ирээд нэг үзээсэй. Тэгвэл нууцлал ийм тийм гэж юм бичихсэн :D

Virus. AVG Free гэх мэтийн AV-ууд суулгах боломж байхыг бодоход Огт вирус байдаггүй ч биш юм шиг байгаан. Эсвэл Windows-т зориулсан вирусны дамжин өнгөрөх, тээгч болохоос сэргийлэх гэж хийсэн байж ч мэднэ. Яваандаа зууралдаж таарах байх л даа гэхдээ Ubuntu ашигласанаас хойш AV -тэй зууралдсангүй ээ. Энэ давуу тал биш гэж үү?

Зио нэг иймэрхүү OS-оо солисон гэжугаа. Adobe Photoshop, Dreamweaver, дассан цонхнуудаасаа холдоход эхлээд нэг л эвгүй байсан одоо эргээд Windows-г харсан чинь эвгүй гэж дээ. Бишүүрхээд байх шиг байна лээ. :D